СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Долоо хоногийн хугацаанд гал түймрийн 38 дуудлага бүртгэгдэв

ikon.mn · world
Full story

Emergency services in the capital received 38 fire calls and four rescue calls last week. Responders safeguarded 21 people and protected property worth 1.5 billion tugriks. The number of fire calls was lower than the previous week. Households were reminded to ensure fire safety and use carbon monoxide detectors.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 4, гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 21 иргэний аюулгүй байдлыг ханган, 1.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Гал түймрийн дуудлагыг өмнөх долоо хоногтой харьцуулахад буурчээ. Айл өрхүүдийг галлагааны аюулгүй байдлыг ханган, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг НОБГ-аас зөвлөлөө. Угаарын хийн хордлогын шинж тэмдэг: Толгой өвдөх Чих шуугих Нүүр улайх (ягаан, хөхөлбөр туяатай болох) Огиулж бөөлжих Ханиалгах Ухаан балартаж унах Гуйвж, дайвах. Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай 103 дугаарт дуудлага өгнө.

Read full article → Compare