ФОТО: Монголчуудын алдсан, оносон 30 жилийн түүхийг өгүүлэх үзэсгэлэн дэлгэгдлээ

ikon.mn · sports
Full story

Gamma, a photography agency founded in 1996 by photographers S. Tsatsralt, Ts. Batzorig and L. Ganzorig, is marking its 30th anniversary this year. To mark the anniversary, the agency has published Gamma 30, a photo book containing more than 540 images, and opened an exhibition with more than 200 photographs. The exhibition tells the story of what Mongolians have lost and gained over 30 years. It runs from November 22 to 30 at the Zanabazar Museum of Fine Arts.

1996 онд гэрэл зурагчин С.Цацралт, Ц.Батзориг, Л.Ганзориг нар үүсгэн байгуулсан гэрэл зургийн Гамма агентлагийн 30 жилийн ой энэ жил тохиож байна. Түүхэн 30 жилийн ойн хүрээндээ тэд 540 гаруй гэрэл зургаас бүрдсэн “Гамма 30” гэрэл зургийн ном, 200 гаруй гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэнг дэлгээд байна. Гамма 30 гэрэл зургийн үзэсгэлэн нь 11 сарын 22-30-ны өдөр хүртэл Дүрслэх урлагийн Занабазарын музейн 1 давхрын үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдээд байна. Тэд 30 жилийн хугацаанд 500 гаруй гэрэл зургийн үзэсгэлэн, 200 гаруй гэрэл зургийн ном товхимол гаргажээ. Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнд хязгаарлагдмал 30 гаруй, уламжлалт гэрэл зургийн 20 гаруй, орчин үеийн 150 гаруй бүтээл дэлгэгдэж байгаа аж. Түүнчлэн тус үзэсгэлэнгийн үеэр уламжлалт гэрэл зураг, олон улсын гэрэл зураг, орчин үеийн гэрэл зургийн талаар олон нийтэд нээлттэй арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм байна. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр "Алдсан, оносон Монголчуудын 30 жилийн түүх бидний өмнө байна. Гаммагийнхан дунд материаллаг хөрөнгө мөнгө цуглуулсан хүн алга. Харин тэд гэрэл зургийн урлагийнхаа гол мөн чанарыг алдалгүй авч явж, уран бүтээлээрээ үе үеийн дурсагдах асар том баялгийг бүтээжээ. Монголын 30 жилийн түүхийг авч үлдсэн нь тэдний хамгийн том гавьяа юм" гэв. ФОТО:

Read full article → Compare