"Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ-ын даргаар Ч.Батзулыг томилжээ
By order of the Capital Governor, Ch.Batzul has been appointed head of the Capital Small and Medium Enterprise and Service Support Center. He studied journalism at the National University of Mongolia's School of Social Sciences from 2002 to 2007 and has a master's degree in public administration from 2019 to 2021. He has worked in media as a radio host, television editor and newspaper journalist.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ч.Батзулыг "Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ-ын даргаар томилжээ. Ч.Батзул нь 2002-2007 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг сэтгүүлч мэргэжлээр, 2019-2021 онд Төрийн удирдлагын магистрын зэрэгтэй. Тэрбээр хэвлэл мэдээллийн салбарт радио хөтлөгч, телевизийн редактор, сонины сэтгүүлч, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар(НОХГ), УИХ-ын Тамгын газар, Төрийн Орон Сууцны Корпорац(ТОСК) зэрэг байгууллагад мэргэжилтэн, бие төлөөлөгч, төслийн зохицуулагчийн албыг хашиж байжээ. "Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ-ын даргаар ажиллаж байсан Д.Ундармаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар сонгогдож, дээрх томилгоог хийсэн байна. "Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ нь нийслэлийн ЗДТГ-ын харьяанд байдаг бөгөөд энэ онд тус газрын урсгал зардлын дээд хэмжээг ₮1.1 тэрбумаар баталжээ. Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн хөгжилд жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн оролцоог хангах, тэднийг дэмжихэд чиглэсэн импортыг орлох, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлж, инновац, шинэ технологи, нэвтрүүлж иргэдэд хүртээмжтэй шуурхай хүргэх зорилготой байгууллага аж.