ФОТО: Ройтерс агентлагийн спортын шилдэг гэрэл зургууд...
Reuters агентлаг 2026 оны шилдэг гэрэл зургуудаа танилцууллаа. Жил бүрийн арваннэгдүгээр сарын дундуур тус агентлагаас оны шилдгүүдээ онцолдог уламжлалтай. Энэ жил их спортын ертөнцөд Италид өвлийн олимпын наадам, Хойд Америкийн гурван улс болох АНУ, Канад, Мексикт хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болсон юм. Мөн Азийн наадам Японы Айчи мужийн ойр орчмын хот болон Нагоя хотод зохион байгуулагдсан билээ. Испанийн хөлбөмбөгийн шигшээ баг дэлхийн аварга цолыг хоёр дахь удаагаа хүртсэн бол Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA)-ны аваргаар "Нью Йорк Никс" баг тодорч, 1973 оноос хойших хүлээлтээ эцэс болгосон юм. Нагояд болсон 20 дахь удаагийн Азийн наадамд хятадууд 341 медаль "цуглуулснаар" багийн дүнгээр тэргүүлсэн бол Япон 269 медаль авахдаа 83 нь алт байв. Энэ наадамд Монгол Улсын баг нэг алт, нэг мөнгө, 13 хүрэл медаль зүүснээр 27-д жагссан. ФОТО