Беларусийн ерөнхийлөгч А. Лукашенко: Путиний логикоор бол Орос улс нутаг дэвсгэрээ Монголд буцааж өгөх ёстой
Belarusian President Alexander Lukashenko said that, by Putin’s logic, Russia should return territory to Mongolia. He made the remark in an interview with the French magazine Le Point published on Wednesday. Lukashenko, 72, was explaining Putin’s position that Ukrainian territory belonged to Russia. He warned that following such logic could lead to a senseless dispute over land, citing Mongolian history.
Лхагва гарагт Францын “Le Point” сэтгүүл Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой хийсэн ярилцлагаа нийтэлжээ. Энэ үеэр Украины нутаг дэвсгэр Оросынх байсан гэх Путиний байр суурийг 72 настай Лукашенко өөрийн өнцгөөс тайлбарласан байна. Ийм логикоор асуудалд хандвал газар нутаг булаацалдах утга учиргүй тэмцэлд хүргэж болзошгүйг тэр анхааруулахдаа Монголын түүхийг сөхсөн юм. “Энэ газар нутаг анхнаасаа Оросынх байсан гэж хэлэх нь буруу. Нэгэн цагт Оросынх байсан байж болно. Гэхдээ илүү гүнзгийрүүлж яривал Оросын газар нутаг Монголчууд, Татаруудын мэдэлд байсан. Энэ тохиолдолд бид Оросын бүх газар нутгийг Монголд буцааж өгөх хэрэгтэй болно. Путин үүнийг маш сайн ойлгож байгаа” гэж Лукашенко ярьжээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин кино найруулагч Эмир Кустурицад өгсөн ярилцлагадаа Украины газар нутаг Оросын нэг хэсэг болохыг хэлж байв. Ингэхдээ тэр бас Монголын түүхийг сөхөж, Монголчууд байлдан дагуулж чадсан ч Хятадын соёл иргэншилд уусан шингэсэн тухай ярьж байлаа. Лукашенкогийн ярьсан Монголтой холоотой хэсгийг ярилцлагын бүтэн бичлэгийн 40 минут 20 секунд орчмоос үзэх боломжтой. Эх сурвалж: Le Point