"Нийтийн тээврийн UB smart bus аппликэйшнийг ирэх сарын 1-нээс хэрэглээнээс хасна"
The UBCARD app was introduced into the public transport service system in May and now has more than 990,000 users. The Public Transport Policy Department said the previously used UB smart bus app will be removed from use starting on the first of next month. Passengers can ride public transport four times a day for 1,000 tugriks.
Энэ оны тавдугаар сард нийтийн тээврийн үйлчилгээний системд UBCARD аппликэйшнийг нэвтрүүлээд буй. Өнөөдрийн байдлаар уг аппликэйшнийг 990 мянга гаруй хүн ашигладаг болжээ. Харин өмнө нь ашиглаж байсан UB smart bus аппликэйшнийг ирэх сарын 1-нээс хэрэглээнээс хасах гэж байгааг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлэв. Нийтийн тээвэрт иргэд 1,000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчдог болоод байгаа бөгөөд UBCARD аппликэйшнээс гадна биет картаар үйлчилж байгаа билээ. UBCARD аппликэйшнтэй холбоотой мэдээллийг 70151289 утсаар лавлах боломжтой байна.