Германы шүүх бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэйд Католик сүм хийдээр $600,000 төлүүлэх шийдвэр гаргажээ
A court in western Germany ruled on Thursday that the Catholic Church administration in Cologne must pay 550,000 euros ($600,000) to a woman who was sexually abused. The ruling is the highest amount a German court has ordered the Catholic Church to pay to an abuse victim. The previous highest compensation figure was 300,000 euros.
Германы баруун бүсийн шүүх Пүрэв гарагт Кёльн хотын Католик сүм хийдийн захиргаагаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн хохирол болох 550,000 еврог ($600,000) төлүүлэх шийдвэр гаргажээ. Энэ нь Германы шүүхээс хүчирхийллийн хохирогчид Католик сүм хийдээр төлүүлж буй хамгийн өндөр дүн юм. Үүнээс өмнөх хамгийн өндөр нөхөн төлбөрийн хэмжээ 300,000 евро байжээ. Хохирогч эмэгтэй анх 830,000 еврогийн нөхөн төлбөр нэхэмжилж, шүүхэд хандаж байв. Кёльн хотын бүсийн шүүх анх түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байжээ. 1970-80-аад онуудад буюу тухайн эмэгтэйг хүүхэд байхад нь өргөж авсан эцэг болох санваартан түүнийг хүчирхийлж байсныг маргаангүй баримтаар тогтоосон юм. Уг санваартан 2022 онд шүүхээс 12 жилийн хорих ял сонссон байна. Гэвч тухайн үед Кёльн хотын бүсийн шүүх санваартан "хувь хүнийхээ хувиар" гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд түүний харьяалагддаг сүм хийдийн захиргааг хариуцлагаас чөлөөлсөн шийдвэр гаргаж байв. Нэхэмжлэгч тал давж заалдсаны эцэст Дээд шүүх хийдийн захиргааг буруутгасан шийдвэр гаргажээ. Шүүх хуралдааныг даргалагч шүүгч Ральф-Петер Соссна тухайн санваартан охиныг өргөж авахаасаа өмнө, сүмийн туслах санваартан байхдаа “албан тушаалын нөлөөгөө ашиглан" хохирогчтой ойртсон гэж дүгнэсэн байна. Сүмийн албан тушаал нь түүнд "итгэл төрүүлэхүйц халхавч" болж, албан тушаалын нэр хүнд л түүнд хүүхэд өргөж авах боломжийг олгосон гэж шүүгч дүгнэжээ. Тиймээс тухайн хүний ажил үүрэг болон түүний үйлдсэн хүчирхийллийн хооронд холбоо хамаарал байна гэж үзсэн байна. Шүүгчдийн бүрэлдэхүүн энэхүү шийдвэрийг дахин давж заалдах эрх олгохгүй байхаар шийдвэрлэжээ. Эх сурвалж: DPA