Л.Оюун-Эрдэнэ "Бодь"-ийн оффтейк гэрээний сонсголд гэрчээр оролцоно гэв
Deputy Prime Minister N. Nomtoibayar announced that a temporary investigating committee will be set up over the “Bod” $110 million matter. Former Prime Minister and MP L. Oyun-Erdene responded on social media, warning N. Nomtoibayar not to turn the “Bod” $110 million corruption case into a “puppy loss 2” like Borteeg. Oyun-Erdene also said he will appear as a witness at the hearing on the “Bod” off-take contract.
Шадар сайд Н.Номтойбаяр "Бодь"-ийн 110 сая ам.долларын асуудалтай холбоотой хянан шалгах түр хороо байгуулах болсон талаар мэдээлэл хийлээ. Үүний дараахан Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нийгмийн сүлжээнд бичихдээ: "Бодийн 110 сая ам.долларын авилгыг Бортээг шиг "гөлөг төөрүүлэлт 2" болгочихгүй шүү. Н.Номтойбаяр аа! Овоодоо Н.Номтойбаяр 6 сарын дараа Бодийн 110 сая ам.долларын авилгын асуудлыг хянан шалгах Түр хороо байгуулахаар тогтоолын төсөл өргөн барьсан байна! Одоо хамтдаа үйлдлүүдийг нь нүд цавчилгүй ажиглацгаая! Манай Номт Бодийн асуудал дээр арай ч шахалт дарамтанд ороод, эсвэл сая долларт худалдагдаад могой шигээ цагираглаад хэвтчих хэмжээний улстөрч гэж бодохгүй байгаа!