Оросын зэвсэгт хүчин нутаг дэвсгэр дээрээ Украины 1,200 гаруй дроныг унагаснаа мэдээллээ

ikon.mn · world
Full story

Russia’s defense ministry said Saturday that its air defense systems downed 1,246 Ukrainian drones over Russian territory and the occupied Crimean peninsula. The ministry described it as the largest Ukrainian air attack against Russia in about the past two weeks. Local officials also reported on the attack.

Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүд өөрийн нутаг дэвсгэр болон эзлэгдсэн Крымийн хойгт Украины нийт 1,246 нисгэгчгүй онгоцыг унагасан тухай тус улсын батлан хамгаалах яам Бямба гарагт мэдээллээ. Энэ нь сүүлийн хоёр долоо хоног орчим хугацаанд Украины талаас тус улсын эсрэг явуулсан хамгийн том агаарын довтолгоо болжээ. Орон нутгийн албан тушаалтнуудын мэдээлснээр нисгэгчгүй онгоцнуудын гуравны нэгээс илүүг Москва мужид унагасан байна. Москва хотын дарга Сергей Собянин тус хотыг чиглэсэн ихэнх нисгэгчгүй онгоцыг устгасан гэж мэдэгдсэн боловч ямар нэг хохирлын талаар дурдаагүй байна. Өмнөд бүсийн Самара мужид нисгэгчгүй онгоцнууд аж үйлдвэрийн дэд бүтцийг онилсон ч ямар нэг хохирол, гэмтэл учруулалгүйг тус мужийн захирагч Вячеслав Федорищев мэдэгджээ. Энэ долоо хоногийн эхээр Самара мужид Украины нисгэгчгүй онгоцнууд Роснефтийн томоохон газрын тос боловсруулах үйлдвэрт халдлага үйлдсэний улмаас нэг хүн амиа алдаж байсан юм. Сүүлийн 24 цагийн хугацаанд Брянск, Курск зэрэг хил орчмын бүс нутгуудад дроны халдлагын улмаас дор хаяж гурван хүн амиа алдсан бол хөрш зэргэлдээ Белгород мужид 14 хүн шархаджээ. Брянск мужийн эрх баригчид Бямба гарагийн өглөө Украины нисгэгчгүй онгоц мах үйлдвэрлэлийн Мираторг компанийн автобусанд халдсаны улмаас дор хаяж есөн ажилтан шархадсан тухай мэдээлсэн байна. Бямба гарагийн халдлага нь Оросын батлан ​​​​хамгаалах яам нэг шөнийн дотор 1,441 нисгэгчгүй онгоц устган дээд амжилт тогтоосон тухай мэдэгдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа болсон юм. Үүний зэрэгцээ сүүлийн 24 цагийн хугацаанд Оросын агаарын халдлагын улмаас Украин даяар 10 хүн амиа алдаж, 55 хүн шархадсаныг Бямба гарагийн өглөө Украины албаныхан мэдээлжээ. Эх сурвалж: Reuters

Read full article → Compare