"The MongolZ" баг нэг хожиход гуравдугаар шатанд шалгарна

ikon.mn · world
Full story

The PGL Major Singapore 2026 Counter-Strike 2 tournament is underway in Singapore. Mongolia's The MongolZ are playing from the second stage after two matches yesterday, with one win and one loss. Today they face Australia's FlyQuest in a best-of-one match. A win would move The MongolZ into the third stage, and the match against FlyQuest was reported at 13:8.

Цахим спортын Counter Strike-2 тоглоом сонирхогчдын хүсэн хүлээдэг Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу "PGL Major Singapore 2026" Сингапур улсад үргэлжилж байна. Манай улсын "The MongolZ" баг тус тэмцээний хоёрдугаар шатнаас тоглож байгаа бөгөөд өчигдөр хоёр тоглож, нэг хожил нэг хожигдолтой болсон. Харин өнөөдөр гурав дахь тоглолтоо Австралийн "FlyQuest" багийн эсрэг Во1 журмаар тоглож, 13:8 тооны харьцаатай ялалт байгууллаа. Ингэснээр энэ тэмцээний гуравдугаар шатанд шалгарахад нэг хожил дутуу үлдлээ. Гурван хожилтой найман баг дараагийн шатанд шалгарах бол гурав хожигдсон баг тэмцээнээ өндөрлүүлнэ. "The MongolZ" баг маргааш мөн адил хоёр хожил, нэг хожигдолтой багтай Во3 журмаар тоглох юм. Хэрэв маргаашийн тоглолтод хожигдвол тэмцээнээс хасагдах эсвэл гуравдугаар шатанд шалгарахын төлөө нөгөөдөр тоглох билээ.

Read full article → Compare