"Яармаг, Чингисийн өргөн чөлөөний болон Уулын зам дээр 976 ширхэг LED гэрэл суурилуулсан"

ikon.mn · world
✨ AI Summary

Ulaanbaatar has installed 976 solar-powered LED lights on its roads in a bid to make traffic safer. The lights mark out lanes on major routes including Uulyn Zam, Naadamchdyn Zam and Chinggis Avenue, charging in the sun and glowing after dark. City officials say the measure is meant to cut road accidents on both main and secondary streets.

Нийслэл хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор гол болон туслах гудамж замуудад нарны эрчим хүчээр цэнэглэгддэг замын тэмдэглэгээний LED гэрлийг байршуулсныг мэргэжлийн байгууллагаас мэдээлэв.

Тодруулбал Уулын зам, Наадамчдын зам, Чингисийн өргөн чөлөөний авто замууд дээр нийт 976 ширхэг гэрлийг суурилуулжээ.

Эдгээр гэрлийг замын зорчих хэсэг, уулзвар, огцом эргэлт, явган хүний гарц болон тусгаарлах зурвас зэрэг хөдөлгөөний онцгой шаардлагатай хэсгүүдэд байршуулсан бөгөөд шөнийн болон манан, цас, бороо, тоосжилт зэрэг үзэгдэх орчин хязгаарлагдмал үед авто замын чиглэл, эгнээний зааг, ирмэгийг жолоочид тодорхой харагдуулж, орчноо зөв баримжаалахад дэмжлэг үзүүлдэг байна.

Сануулахад энэ онд Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замуудад тэмдэг суурилуулахад ₮1.5 тэрбум, тэмдэглэгээг сэргээн шинэчлэхэд ₮4 тэрбум нийт ₮5.5 тэрбумыг Нийслэлийн Замын Сангийн Хөрөнгөөс зарцуулахаар баталжээ.

Read full article →