Apple компанийн шинэ CEO анхны эвхэгддэг iPhone Duo загварыг танилцууллаа

Өнгөрсөн шөнө Apple компани уламжлал ёсоор энэ оны шинэ iPhone загваруудаа танилцууллаа.

Уг арга хэмжээнд есдүгээр сарын нэгнээс үүрэгт ажилдаа орсон шинэ гүйцэтгэх захирал Жон Тернус оролцсон юм.

Тернус тус компанийн анхны эвхэгддэг загвар болох iPhone Duo-г танилцуулсан нь уг арга хэмжээний гол үйл явдал байлаа.

Үүнээс гадна Apple өнгөрсөн шөнө iPhone 18 Pro, iPhone Pro Max, AirPods 5, Apple Watch Series 12 болон Apple Watch Ultra 4 шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулжээ.

iPhone Duo

Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өмнө нь бусад үйлдвэрлэгчид эвхэгддэг ухаалаг гар утасны загваруудаа танилцуулаад хэдэн жил болсон ч iPhone Duo-г танилцуулснаараа Apple энэ төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд “mainstream” болгож байна.

Уг бүтээгдэхүүн гадаад, дотоод хоёр дэлгэцтэй бүтээгдсэн бөгөөд аппликэйшнүүд хоёр дэлгэцийн хооронд ямар ч тасалдалгүй шилжиж байлаа.

Дотоод дэлгэц нь “matte” өнгөлгөөтэй тул гялбалтыг багасгаж, голын нугалааг анзаарагдахгүй болгосон байна.

Дотоод дэлгэцийн хэмжээ 7.6 инч бөгөөд дэлгэгдсэн тохиолдолд хамгийн том бөгөөд хамгийн нимгэн iPhone болж байгаа юм.

Харин 5.4 инчийн гадаад дэлгэц нь iPhone 18 Pro загварын дэлгэцийн хэмжээний 90 хувьтай тэнцэх тул энгийн үйлдлүүдийг утсаа дэлгэхгүйгээр гүйцэтгэхэд хангалттай болгож байна. Ерөнхийдөө гадаад дэлгэц нь iPhone-ий уламжлалт дэлгэц болж байгаа юм.

iPhone Duo нь удахгүй Apple Pencil үзэгтэй ажиллаж чаддаг болох гэнэ.

Анхны эвхэгддэг загвар нь бас iPhone бүтээгдэхүүний үнийн түүхэн дээд жишгийг тогтоожээ. Хамгийн энгийн буюу 256Gb санах ойтой iPhone Duo загварын үнэ $1,999 бол хамгийн том багтаамжтай загвар нь $3,199 болж байна.

iPhone Duo загварын урьдчилсан захиалга аравдугаар сарын 16-нд эхэлж, 23-наас худалдаанд гарах гэнэ.

iPhone 18 Pro, iPhone Pro Max

Бусад iPhone 18 Pro, iPhone Pro Max загваруудын танилцуулга iPhone Duo загварын сүр дуулианд дарагдсан юм.

Эдгээр загварууд нь өмнөхөөсөө төдийлөн өөрчлөгдөөгүй бөгөөд “хамгийн хурдан чип”, “сайжруулсан камер, батарей”, “AI-аар хүчирхэгжсэн шинэ Siri туслагч” зэрэг шинэчлэлтүүд нэвтэрчээ.

iPhone 18 Pro загварын үнэ $1,199-ээс $2,399-ийн хооронд байх бол iPhone 19 Pro Max загварын үнэ $1,299-ээс $2,499-ийн хооронд байх гэнэ.

Урьдчилсан захиалга болон худалдаанд гарах хугацаа нь iPhone Duo загварынхтай ижил байна.

Шинэ захирал Жон Тернус танилцуулгын үеэр iPhone ухаалаг гар утсыг “хиймэл оюуны эрин үеийн хамгийн хүчтэй хамгаалалт бүхий хамгийн шилдэг хувийн төхөөрөмж” гэж тодорхойлжээ.

Бусад бүтээгдэхүүнүүд

Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Apple-ийн танилцуулсан бусад бүтээгдэхүүнүүдийн хувьд эрс шинэчлэл нэвтрүүлээгүй, өмнөх загваруудаасаа тодорхой түвшинд сайжирсан харагдаж байна.

Тухайлбал Apple Watch Series 12 болон Apple Watch Ultra 4 загварууд нь удахгүй сонсголын бэрхшээлтэй хүмүүст дуут дохионуудыг илүү тод хүргэдэг болох гэнэ. Бас зүрхний цохилтын мэдрэгч нь сайжирч, хэрэглэгчийн идэвх, эрүүл мэндийн амин чухал үзүүлэлтүүд, нойрны чанарыг үнэлэх замаар “бэлэн байдлын” (readiness) оноог гаргадаг болжээ.

AirPods 5 чихэвчийн хувьд гаднын чимээг дарах, дуугаралт, яриаг өөр хэлнээс шууд орчуулах чадварууд нь өмнөхөөсөө сайжирсан байна.

Apple Watch Series 12 цаг $399-$1,249, Apple Watch Ultra 4 цаг $799-$899, AirPods 5 чихэвч $129-$149 үнээр худалдаанд гарахаар болжээ.

Эх сурвалж: CNN

Read full article →