Хуш модны самрыг хууль бусаар түүх, бэлтгэх, тээвэрлэх, хадгалсан бол торгох болон 1-5 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, хорих хүртэл ял шийтгэлтэй

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт /БОУАӨ/-ийн Сайдын шуурхай хуралдааны хүрээнд хүрэн баавгай суурьшлын бүс рүү орж ирж буй асуудлаар хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өнөөдөр дараах мэдээллийг өглөө.

2026 онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хуш модны самар түүж бэлтгэхгүй байх шийдвэрийг гаргаад байгаа билээ.

Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох Хуш модны самар нь ойн дагалдах баялаг төдийгүй баавгай, хэрэм зэрэг амьтдын хоол хүнс, идэш тэжээлийн чухал эх үүсвэр. Түүнчлэн хушин ойн биологийн олон янз байдлыг хадгалахад чухал үүрэгтэй. Судалгаа шинжилгээгээр энэ жил самрын нөөц маш бага байна гэж гарсан байна.

Иргэд, аж ахуйн нэгж зохих зөвшөөрөлгүй хуш модны самар түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан үйлдэл нь Эрүүгийн тухай хуулийн 24.8-р зүйлд заасан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэсэн зүйл ангиар зохицуулагддаг байна.

Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар газар дээр нь ажиллаад хэрэв энэ нөхцөлөөр хуш модны самар түүж бэлтгэж, хадгалж тээвэрлэж байгаа асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлдэг байна.

Гэмт хэргийн шинжтэй нь нотлогдсон тохиолдолд ₮5.4 саяас ₮27 сая хүртэл торгох 1-5 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах эсхүл 1-5 жил хүртэл хорих ялаар шийтгэх зохицуулалттай байдаг байна.

Иргэд хуулийн мэдлэг дутуугаас болж арга хэмжээ авхуулдаг тохиолдол олон байдаг гэв.

Read full article →