Л.Хосбаяр: Эрхэлж байсан ажилтай маань холбоотойгоор АТГ надаас тайлбар авсан. Яллагдагчаар татаагүй

Нийслэлийн замын төсөл, хөтөлбөр эрчимжүүлэх төслийн зохицуулагч Л.Хосбаярыг Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас шалгаж байгаа, гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийсэн гэх мэдээлэл гараад буй.

Энэ талаар нь өнөөдөр түүнээс "Шинэ үеийн Улаанбаатар" бодлогыг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид тодрууллаа.

Нийслэлийн замын төсөл, хөтөлбөр эрчимжүүлэх төслийн зохицуулагч Л.Хосбаяр "Би өмнө нь Улаанбаатар хотын төсөв санхүүтэй холбоотой зохицуулагч хийж байсан. Засгийн газраас 2026 оны тавдугаар сард нийслэлийн 2025, 2026 оны төсөвтэй холбоотой асуудлууд болон 24 мега төслийн хэрэгжилтэд ямар алдаа дутагдал байна вэ гэдгийг шалгах ажлын хэсгийг Авлигатай Тэмцэх Газарт байгуулсан юм байна лээ. Энэ хүрээнд ажил эрхэлж байсан хүний хувьд намайг дуудаж асуух эрх нь тус байгууллагад бий учир АТГ-аас намайг дуудсан. Эрхэлж байсан ажлынхаа хүрээнд би хариултаа өгсөн. Өнөөдрийн байдлаар яллагдагч, хэрэгтэн сэжигтнээр, та бүгдийн асууж байгаа шиг Эрүүгийн хуулийн 22.1-т заасан ангилал байхгүй.

Миний хувьд төрийн жинхэнэ албанаас улс төрийн албан тушаалд сонгогдож ирсэн. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж 20 гаруй жил ажиллаж байгаа хүний хувьд хуулийн хүрээнд үнэн шударгаар ажиллаж байсандаа эргэлзэхгүй байна.

24 мега төслийн санхүүжилтийг босгохыг би хариуцаж байсан учраас ямар төсөл дээр ямар шугамаар мөнгө босгосныг асуусанд тайлбар өгч байгаа" гэлээ.

Л.Хосбаяр нь хотын өмнөх даргын үед Нийслэлийн Санхүү, эдийн засаг, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж байв.

Read full article →