ХУВААРЬ: Нийслэлийн зургаан дүүрэгт зумба бүжгийн арга хэмжээ зохион байгуулахаар болжээ
Нийслэлийн Биеийн Тамир, Спортын газраас зумба дасгалт бүжгийн арга хэмжээг энэ сарын 12-ноос 20-ныг дуустал зохион байгуулахаар болжээ. Тодруулбал нийслэлийн зургаан дүүрэгт дасгалт бүжгийн арга хэмжээ болох юм. Тухайлбал есдүгээр сарын 12-нд Баянзүрх дүүргийн Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд 08:00 цагаас дасгал хийхээр товлосон бол Хан-Уул дүүргийнх 09:00 цагаас Дугуй цагаанд дасгал хийх аж. Харин Сүхбаатар дүүрэгт Жанжин Д.Сүхбаатарын талбайд есдүгээр сарын 15-ны Мягмар гарагт 19:00 цагаас товлосон бол Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт есдүгээр сарын 19-ний Ням гарагт 08:00 цагт болно. Тэгвэл Баянгол дүүргийнх есдүгээр сарын 20-ны Даваа гарагт 08:00 цагаас зохион байгуулахаар болжээ.