Улаанбаатар хотод нийлүүлж буй шатахууны хэмжээ тасралтгүй нэмэгдэж байгаа гэв

ikon.mn · world

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны нийлүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэх шуурхай штабын ээлжит хурал боллоо. 2026 оны есдүгээр сарын 1-нээс 10-ныг дуустал 24,000 тонн авто бензин импортоор иржээ. Харин өнөөдрийн буюу есдүгээр сарын 11-ний байдлаар улсын хэмжээнд 5,520 тонн аи-92 авто бензин буулгахаас 2,460 тонныг нь агуулахад нийлүүлсэн байна. Тухайлбал Улаанбаатар хотын 91 Шатахуун Түгээх Станц (ШТС)-д 1,000 тонн АИ-92 автобензин, Орон нутгийн 58 ШТС-д 580 орчим тонн АИ-92 автобензинийг хүргэсэн байна. Зарим орон нутгийн алслагдсан бүсэд бензин тасалдсаныг эс тооцвол Улаанбаатар хот болон орон нутаг автобензинийг тасалдалгүй хүргэж байгааг албаныхан мэдээллээ.

Read full article →