Шахмал түлш маргаашаас худалдаанд гарна

ikon.mn · world

2026-2027 оны халаалтын улирал маргааш(2026.09.15) буюу Мягмар гарагт эхэлж, шахмал түлш худалдаанд гаргана.

Халаалтын улиралд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд борлуулалтын 500 цэг ажиллуулах шийдвэр гарчээ. Үүний 446 цэг нь байнга ажиллах бол 54 нь нөөцөд байх юм байна.

Шахмал түлш худалдан борлуулах цэг ажиллуулахаар 734 хүсэлт ирүүлснээс 446 иргэнтэй гурвалсан гэрээ байгуулж, шахмал түлш худалдаанд гаргахад бэлэн болжээ.

Цэгүүдийг сонгон шалгаруулахад 7 дүүргийн Засаг даргын Тамгын газрын Агаарын бохирдлын эсрэг тэмцэх тасаг хороодоос санал авч, тухайн дүүргийн төлөөлөл, Тавантолгой түлш ХХК-аас бүрдсэн ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, шаардлага хангасан иргэдтэй гэрээ байгуулсан болохыг мэдээлэв.

25 килограммын савлагаатай, нэг шуудай шахмал түлш 3,750 төгрөгөөр худалдаалагдана.

Энэ жил айл өрхүүдэд 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг борлуулах бол аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм байна.

Read full article →