ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэнэ

ikon.mn · sports

Төрийн ордонд 09:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана. 11:00-13:00 цагт Байнгын хороодын хурлаар 2026 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болно. 16:00 цагт УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана. 11:30 цагт Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд мэдээлэл хийнэ. Яармаг дахь Хангарди ордонд 09:00 цагт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаан болно. Blue Sky зочид буудалд 09:00-11:30 цагт ОХУ-ын Тээврийн яам, Монгол Улсын Замын тээврийн яам, Монголын хилийн боомтын захиргаанаас хамтран зохион байгуулж буй “Тээврийн салбарын харилцан уялдаа холбоо ба хилийн бүсийн хамтын ажиллагаа: Монгол, Оросын бүс нутгуудын Евразийн тээврийн коридорын хөгжилд гүйцэтгэх үүрэг" сэдэвт хурал болно.

Read full article →