Энэ долоо хоногийн Лхагва гарагт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
<p>Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол 2026 оны есдүгээр сарын 16-нд 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдана.</p> <p>Энэ удаагийн тохиролд 2026 оны наймдугаар сарын 1-нээс 31-ний хооронд худалдан авалт хийсэн баримтууд хамрагдах юм.</p> <p>Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг <a href="https://sugalaa.ebarimt.mn/" target="_blank">https://sugalaa.ebarimt.mn/</a> цахим хуудаснаас үзэх боломжтой.</p>
Read full article →