О.Цогтгэрэл: Ерөнхий сайд Н.Учрал өөртөө итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулж ирэх ёстой. Засгийн газарт итгэх үү гэдэгт шийдэл гаргуул

ikon.mn · world

Ардчилсан Намын улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар болон 2026 оны төсвийн тодотголын асуудлыг хэлэлцсэн байна. Улс төрийн зөвлөлөөс гарсан шийдвэрийг Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл танилцууллаа. Тэрбээр "Өргөн барьсан 2026 оны төсвийн тодотгол дотор Ерөнхий сайдынх нь хувийн ашиг сонирхол нэвт шингэсэн тодорхой үйлдэл бүхий төсөв орж ирээд батлагдах гэж байна. Манай намын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өнгөрсөн хавар өргөн барьж байхад улсын төсөв 1.4 их наяд төгрөгөөр тасарчихсан байсан. Ардчилсан намын улс төрийн зөвлөлөөс тодорхой шийдвэр гаргаж, УИХ дахь бүлэгт чиглэл өгсөн. Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын газар огцрох ёстой. Огцрохын тулд Н.Учрал сайд өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ир. Оруулж ирэхийг шахаж ажиллах чиглэлийг өгсөн. Улс орныг сүйтгэх гэж буй ард түмнээ бодсон гэх төсвийг парламент дэмжиж байгаа юу. Төсвөөсөө өмнөх УИХ дээр Н.Учралын Засгийн газарт итгэж байна уу гэдэгт шийдэл гаргуул. Итгэл үзүүлэх асуудлаа оруулж ирэх шалтгаан нь улсын төсвийн тодотгол дээр байна. Н.Учралын Засгийн газрын кабинетын гишүүд Ерөнхий сайддаа итгэхгүй байна. Мөн Н.Учрал 3.5 тэрбум төгрөгийн асуудлыг тайлбарлахдаа "Манай сайд нар оруулаад ирчих шиг боллоо" гэж байна. Өөрөө сайд нартаа итгэхгүй байна, кабинетын зарчим гэж алга. Сүүлд гарч буй мэдээллээр Засгийн газрын гишүүдийн авлига хээл хахууль, худал хулгай хэрээс хэтэрлээ. Хууль зүйн сайд нь ял наймаалцаад баримт бичлэгтэйгээ олон нийтэд гарч ирлээ. Монгол Улсад Хууль зүйн сайд нь ял наймаалцдаг асуудал руу орсон байна. Гадаад хэргийн сайд нь өөрийнхөө компанид гадаад паспорт хэвлэдэг болтлоо эрх баригчид дур зоргоороо болж хувирсан. Зам тээврийн сайд хувийн төмөр зам барьж, гадна дотнын хөрөнгө оруулагчдыг залилсан гэх асуудал явдаг" гэв.

Read full article →