ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний найман сарын үзүүлэлтүүдийг танилцуулна

ikon.mn · sports

Төрийн ордонд 10:00 цагт УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлтийн хуралдаан болно. 11:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана. 14:00 цагт УИХ-ын намрын ээлжит чуулган хуралдана. Чингис хаан Үндэсний музейн Мөнгөн мод танхимд 11:00 цагт "Монголын бурхан шашны шинэ дурсгалт газар нээсэн" талаар Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс хэвлэлийн хурал зохион байгуулна. Үндэсний Статистикийн Хорооны байранд 11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний найман сарын үзүүлэлтүүдийг танилцуулна. “Үндэсний мэдээллийн төв”-д 12:00 цагт Олон улсын Ардчиллын өдрийг тохиолдуулан Ардчиллын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ.

Read full article →