"Аялал жуулчлалын 19 арга хэмжээнд оролцсон ЖДҮ эрхлэгчид ₮13 орчим тэрбумын орлого олсон" гэж мэдээлэв
Энэ онд Улаанбаатар хотод аялал жуулчлалын 19 арга хэмжээг зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхжээ. Монгол Улсад 2026 оны есдүгээр сарын 1-ний байдлаар нийт 737,338 жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеэс 258,886 жуулчнаар буюу 54.1 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Харин Улаанбаатар хот 2026 оны жилийн эцсийн байдлаар 630 мянган жуулчин хүлээн авах төлөвтэй байгаа аж. НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлснээр нийт жуулчдын 60-70 хувь нь Улаанбаатар хотоор дайран өнгөрч байгаа бөгөөд энэ жил шууд нислэгтэй хотуудын тоо нэмэгдсэн нь жуулчдын тоонд нөлөөлсөн гэж дүгнэжээ. Тухайлбал БНХАУ-ын анхны хувийн агаарын тээврийн компаниудын нэг болох “Spring Airlines” Улаанбаатар–Шанхай чиглэлийн шууд нислэг, Бүгд Найрамдах Казахстан Улсын “Скат эйрлайнс” компани Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэгтэй болсон бол “Хүннү Эйр” компани есдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Дели чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр болсон байна. Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан дээрх арга хэмжээнүүдэд 815 жижиг, дунд бизнес эрхлэгчийг хамруулж, 13 тэрбум орчим төгрөгийн орлогыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд олжээ. “Дэлхийн Аялал жуулчлалын байгууллага"-ын 2026 оны эхний улирлын тайланд Монгол Улс: "Ази номхон далайн бүс нутгийн хамгийн сайн үзүүлэлттэй улс" номинацид 39 хувийн үзүүлэлтээр 4 дүгээр байр Зарцуулалтын үзүүлэлтээр хамгийн сайн байгаа зах зээл номинацид 29 хувийн өсөлттэйгөөр 2 дугаар байр Орлогын үзүүлэлтээр 27 хувийн өсөлттэй дүнгээр 3 дугаар байр Хамгийн өндөр үзүүлэлттэй 20 улсын жагсаалтад 39 хувийн өсөлттэй дүнгээр 4 дүгээр байрт эрэмбэлэгджээ.
Read full article →