Хөрөнгийн биржийн удирдлагууд Palladium Group-ийн төлөөлөлтэй хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийн талаар санал солилцжээ
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөл Их Британийн Засгийн газрын MOBILIST хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Palladium Group-ийн төлөөлөлтэй уулзаж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. MOBILIST нь Их Британийн Засгийн газрын хөгжиж буй зах зээлд институционал болон хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой олон улсын хөрөнгийн зах зээлийн хөтөлбөр бөгөөд 2026 оны 9 дүгээр сарын байдлаар дэлхийн 11 хөрөнгийн биржтэй түншлэн ажиллаж, шинэ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн гаргах, техникийн туслалцаа үзүүлэх болон хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр 70 гаруй улсад үйл ажиллагаа явуулж байна. Уулзалтын хүрээнд Монголын хөрөнгийн зах зээлд зах зээл үүсгэгчийн тогтолцоог хөгжүүлэх, ETF болон индексэд суурилсан хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн гаргалтыг нэмэгдүүлэх, тогтвортой санхүүжилтийн зах зээлийг өргөжүүлэх зэрэг дотоодын хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулахад чиглэсэн санаачилгын хүрээнд техникийн туслалцаа авах, хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр талууд санал нэгдлээ. Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж
Read full article →