Боловсролын Зээлийн Сангаас олгосон ₮11.2 тэрбумын зээлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаан төлүүлжээ
Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба болон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгээс Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын Зээлийн Сан (БЗС)-гаас олгогдсон гадаад зээлтэй холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байна. Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 12, мөрдөн байцаалтын хоёр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэг бүртгэлтийн нэг хэргийг хааж, нэг хэргийг нэгтгэж, мөрдөн байцаалтын хоёр хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Одоо ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн нэг, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст есөн хэрэг ажиллагаанд шалгагдаж байгааг мэдээллээ. Тус сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойших хугацаанд 11.2 тэрбум төгрөгийн гадаад зээлийг эргэн төлүүлжээ.
Read full article →