АЙЧИ НАГОЯ 2026: 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг хасагдах шатанд өрсөлдөнө

ikon.mn · world

Азийн наадамд оролцож байгаа 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авлаа. 23 хүртэлх насны ангилалд өрсөлдөж байгаа залуус хэсэгтээ Филиппинд дийлдсэн ч Казахстан, Шри Ланкаг дараалан буулган авснаар "Play-inn"-д өрсөлдөх эрхээ авсан бол охид Филиппин, Малайзад дийлдсэн ч Макаог буулган авснаар тэмцээнээ үргэлжлүүлэх болов. Хасагдах шатны тоглолтууд маргааш үргэлжлэх хуваарьтай. Эрчүүдэд Филиппин, Иран, Катар, БНСУ-ын баг шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авсан юм. Харин бүсгүйчүүдэд БНХАУ, Иран, Филиппин, БНСУ хэсгээ тэргүүлснээр шөвгийн наймд өрсөлдөхөөр болжээ. 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 25-нд өндөрлөнө.

Read full article →