ГХЯ: Miss Grand International 2026 тэмцээнд Монгол Улсыг төлөөлж буй эмэгтэйн эрхийг түдгэлзүүлэх чиглэлээр ажиллаж байна

ikon.mn · sports

Тайландын Бангкок хотод болж буй Miss Grand International 2026 миссийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Хятад улсын иргэн орж буй асуудал олны анхаарлыг татаад байна. Уг асуудлаар манай улсын Гадаад харилцааны яам болон Бангкок дахь Элчин сайдын яам тэмцээнийг зохион байгуулагч талтай холбогдож тухайн оролцогч ямар үндэслэлээр Монгол Улсыг төлөөлж буйг тодруулах, төлөөлөх эрхийг түдгэлзүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм байна. Тус тэмцээнд 2022 онд мөн Якут бүсгүй Монгол Улсыг төлөөлөн оролцож байжээ. Miss Grand International 2026-д 80 гаруй орны миссүүд өрсөлдөж байгаа ба 2026 оны тэмцээн 9-р сарын 18-наас 10-р сарын 10 хүртэл үргэлжилж, финал нь 10-р сарын 10-нд Бангкок дахь MGI Hall-д болохоор товлогдсон байна.

Read full article →