ТЦА: Суудлын бүс нь хойд суудалд зорчиж буй хүнийг бэртэл гэмтлээс 70-75% хамгаалдаг

Суудлын хамгаалах бүс хэрэглэх нь зам тээврийн ослын үед учирч болзошгүй гэмтэл бэртлээс хамгаалах, эрсдэлийг бууруулахад нэн чухал үүрэгтэйг Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас зөвлөлөө.

Хамгаалах бүсийг зөв хэрэглэснээр:

Урд суудалд зорчиж яваа хүнийг 40–50 хувь

Хойд суудалд зорчиж буй хүнийг 70–75 хувиар гэмтэл бэртлээс бүрэн хамгаалдаг.

Хамгаалах бүс зөвхөн жолоочид бус, тээврийн хэрэгслээр зорчиж буй хүн бүрд хамаатай.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд хамгаалах бүсээр тоноглогдсон автомашинаар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэхийг шаарддаг.

Тиймээс тээврийн хэрэгслээр зорчиж буй хүн бүрийг хамгаалах бүсээ зөв хэрэглэсэн эсэхэд анхаарч хөдөлгөөнд оролцохыг уриалав.

Read full article →