RANGE ROVER ELECTRIC: Тансаг зэрэглэлийн цахилгаан SUV-ийн шинэ эрин

ikon.mn · world

Тансаг зэрэглэлийн SUV болох Range Rover нь бүрэн цахилгаан загвараа танилцуулж, улам төгөлдөржсөн тансаг чанар болон туулах чадварын шинэ эрин үеийг эхлүүллээ. 1970 оноос хойш Range Rover-ийн өлгий нутаг болсон Их Британийн Solihull-д үйлдвэрлэж буй түүхэн дэх анхны цахилгаан Range Rover нь тус брэндийн хувьд нэгэн томоохон амжилт боллоо.

Өдийг хүртэл гарсан Range Rover-ийн бүх загваруудаас илүү чимээгүй, илүү сайн жолоодлого, илүү өндөр мушгих хүчтэй Range Rover Electric нь хосгүй дизайныг сэтгэл татам орчин үеийн шийдлүүдтэй хослуулжээ. Range Rover-ийн цахилгаан хөдөлгүүрийн систем нь тухайн брэндийн хүч чадал, цаг хугацаанаас үл хамаарах тансаг байдал, огт өөрчлөгдөөгүй туулах чадвар гэх мэт салшгүй мөн чанарыг нь улам тодотгохын зэрэгцээ салоны дуу чимээг үлэмж багасгаснаараа онцлогтой.

Range Rover Electric нь зөвхөн тухайн загварт тусгайлан бүтээсэн тус бүр 260 кВт хүчин чадалтай, байнгын соронзон хос цахилгаан мотортой бөгөөд нийтдээ 550 хүртэлх морины хүч, 850 Нм хүртэлх мушгих хүч гаргана. WLTP стандартын дагуу нэг цэнэглэлтээр 600 км хүртэл¹, бодит хэрэглээний нөхцөлд 535 км хүртэлх⁴ зайг туулах боломжтой тул Range Rover-ийн харилцагчдын дийлэнх нь өдөр тутмын зорчих хэрэгцээгээ цэнэглэх шаардлагагүйгээр хангах боломжтой.

Range Rover-ийн Гүйцэтгэх захирал Мартин Лимберт хэлэхдээ: “Range Rover Electric нь арван жилийн турш нарийн тооцоотойгоор хийсэн инженерчлэл болон технологийн хөгжүүлэлтийн үр дүн бөгөөд анхдагч тансаг зэрэглэлийн SUV-ийн шинэ жишгийг тогтоож байна. Цахилгаан хөдөлгүүрийн систем нь Range Rover-ийн тансаг, боловсронгуй мөн чанарт төгс зохицож, зорчигчдод мэдрэгдэх чимээгүй, тайван байдал болон гадна орчноос тусгаарлагдсан хувийн орон зай мэт мэдрэмжийг илүү өндөр түвшинд хүргэнэ.

“Үүний зэрэгцээ хүчирхэг цахилгаан хүч дамжуулах систем болон дэвшилтэт явах эд ангийн технологийг хослуулсны үр дүнд Range Rover-ийн онцгой туулах чадвар огт буураагүй. Чухамдаа эдгээр чанар нь Range Rover бүрийг хосгүй, өндөр чадамжтай, мөн хүсэмжит хүлэг болгодог. Range Rover Electric-ийг манай түүхэн дэх хамгийн өндөр чадамж бүхий Range Rover болгохын тулд бид туршилт, хөгжүүлэлтийн хөтөлбөрүүдээ анх төлөвлөснөөсөө ч илүү өргөн хүрээнд хэрэгжүүлсэн.”

Шинэ технологиуд нь ямар ч орчин, нөхцөлд автомашиныг нарийн удирдах боломжийг бүрдүүлнэ. Үүнд барьцалдах чадвар алдагдахаас сэргийлэхийн тулд хойд тэнхлэгт дамжуулах мушгих хүчийг 100 хувиас 0 хувь хүртэл нарийн хуваарилдаг Intelligent Driveline Dynamics (IDD), мөн цахилгаан моторын хурдыг 50 миллисекундийн дотор удирдаж, дугуйн халтиргаа, хий эргэлтийг дотоод шаталтын хөдөлгүүртэй ижил төрлийн автомашинаас 100 хүртэл дахин хурдан гүйцэтгэдэг Integrated Traction Management (ITM) систем багтана.

JLR-ийн Автомашины инженерчлэл хариуцсан захирал Мэтт Бекер хэлэхдээ: “Range Rover Electric-ийн ялгарах гол онцлог нь ямар ч төрлийн зам дээр тав тух, хурд хүчийг хадгалах онцгой чадвар юм. Бид эдгээр чанарыг алдалгүй хадгалахын тулд уйгагүй ажилласан. Барьцалдах чадвар сул, бартаатайгаас эхлээд засмал хүртэлх бүхий л замын нөхцөлд Range Rover Electric нь тогтвортой байдлаа хадгалж, жолоочид бүрэн хяналт, итгэлтэй байдлын бодит мэдрэмж төрүүлнэ. Цахилгаан хөдөлгүүр дээр суурилсан хүч дамжуулах удирдлагын шинэ системүүдийн шуурхай хариу үйлдэл, нарийвчлал нь дээрх мэдрэмжийг улам бататгах ба бид энэхүү үр дүнд туйлын сэтгэл хангалуун байгаа.”

Хэрвээ та ахуйн бус 350 кВт-ын тогтмол гүйдлийн хурдан цэнэглэгч ашиглавал Range Rover Electric-ийн батарейг 10%-аас 80% хүртэл ойролцоогоор 22 минутад цэнэглэж болно. Эсвэл 10 минутын дотор 220 км хүртэлх зай туулахад хүрэлцэхүйц хэмжээний цэнэг авна (WLTP).

Түүхэн дэх анхны цахилгаан Range Rover нь 118.5 кВт.ц-ийн багтаамж бүхий 344 призм хэлбэрийн элементээс бүрдэх, давхарласан хийцтэй лити-ион батарейгаар тоноглогдсон ба дэвшилтэт 800 вольтын салаалсан шийдэл нь хурдан цэнэглэх боломжийг бүрдүүлдэг.

Тус бүр нь 260 кВт хүчин чадалтай, байнгын соронзон хос цахилгаан мотор нь ижил хэмжээтэй бусад мотортой харьцуулахад 20%-иар илүү мушгих хүч гаргадаг. Мөн эдгээр мотор нь цахиурын карбид хагас дамжуулагчтай бөгөөд микросекундээр хэмжигдэх онцгой хурдан шилжилт хийснээр ямар ч төрлийн зам дээр өндөр түвшний гүйцэтгэлийг, эрчим хүчний хэмнэлттэй хослуулах боломжтой болдог.

Range Rover Electric нь 0-100 км/ц-ийн хурдыг ердөө 4.3 секундэд авах ба гүйцэж түрүүлэх үед 80-120 км/ц хүртэл хурдыг ердөө 2.7 секундэд⁵ авдаг.

ТУРШИЛТААР БАТАЛГААЖСАН ИННОВАЦИ

Range Rover Electric нь тухайн брэндийн жолоодлогын уламжлалт, онцгой хэв маягийг бүрэн хангахын тулд дэлхийн хэмжээнд виртуал болон бодит орчинд өргөн цар хүрээтэй туршилтад оруулсан. Ингэхдээ Шведийн Аржеплогийн -40°C хүйтнээс эхлээд Дубайн цөлийн халуунд, мөн Их Британи дахь JLR-ийн Eastnor Castle туршилтын төв гээд виртуал болон бодит орчинд нийт 1.5 сая гаруй километр зам туулж, 250,000 гаруй цагийн туршилтыг амжилттай гүйцэтгэсэн.

Түүнчлэн дэвшилтэт технологийн тусламжтайгаар цахилгаан хөдөлгүүрийн боломжийг дээд цэгт нь хүртэл нэмэгдүүлсэн. Үүнд туулах зайг ухаалгаар урьдчилан тооцоолох шинэлэг функцуудээс гадна туулах зай, цэнэглэх хурд, батарейн ашиглалтын хугацаа, эрс тэс температур дахь гүйцэтгэлийг оновчтой болгоход чиглэсэн ThermAssist™ удирдлагын систем багтана. Энэхүү систем нь туулах зайг 40 хүртэлх км-ээр нэмэгдүүлэхийн зэрэгцээ халаалтад зарцуулах эрчим хүчийг 40% хүртэл бууруулна. Range Rover Electric-тэй холбоотой 300 гаруй патентын өргөдөл гаргасан нь тус брэндийн түүхэнд нэг автомашинд ногдох хамгийн өндөр үзүүлэлт юм.

Батарейн аюулгүй байдал, чанарыг дээд түвшинд хангахын тулд JLR-ийн туршилтын лабораторид -40°C-ээс +90°C хүртэлх температурын нөхцөлд олон тэнхлэгийн хүчтэй чичиргээ болон цохилтын туршилтад оруулсан. Улмаар бат бэх хөнгөн цагаан хамгаалалтын их биетэй хослуулснаар Range Rover Electric хүлгийн батарей нь хүчтэй цохилт, доргилтыг тэсвэрлэхээр бүтээгдсэн бөгөөд дэвшилтэт аюулгүй байдлын шийдлүүд нь салбарын стандартаас давсан үзүүлэлттэй байдаг.

Засвар үйлчилгээ, техникийн арчилгааг илүү үр ашигтай болгохын тулд Range Rover Electric бүр батарейн дижитал ихэр технологитой. Энэ нь 900 гаруй оношилгооны өгөгдлийн цэгээр мэдээлэл дамжуулдаг бөгөөд JLR-ийн тэргүүлэх программ хангамж болох Over the Air технологитой⁶ хослон харилцагчдын автомашины техникийн хэрэгцээг урьдчилан илрүүлж, шаардлагатай үйлчилгээг шуурхай төлөвлөх боломж олгодог. Range Rover Electric хүлгийн дэвшилтэт цахилгаан хөдөлгүүрийн систем нь найман жил эсвэл 160,000 км-ийн баталгаатай⁷.

Land Rover-н албан ёсны дилер Старчейз Автомотив Лимитд ХХК нь тансаг зэрэглэлийн Range Rover Electric загварынхаа урьдчилсан захиалгыг авч эхэллээ.

Range Rover Electric загварыг өөрийн гэсэн онцгой хэв маягтай болгохыг хүссэн харилцагчдад Range Rover Bespoke буюу захиалгын үйлчилгээг санал болгодог. Энэ нь хязгааргүй өнгө будаг, өнгөлгөөний сонголттой төдийгүй илүү дээд зэрэглэлийн материал, тусгайлан хослуулсан өнгөний шийдэл, мөн өвөрмөц хатгамал зэрэг хувь хүний онцлогийг шингээсэн нарийн чимхлүүр ур хийцийг бүтээх боломжтой.

Старчейз Автомотив Лимитд ХХК

Хаяг: Наадамчдын гудамж 65/1, Хан Уул дүүрэг, 23-р хороо
Утас: 99118301, 99118375, 75753911, 99108301
Вебсайт: www.landrover.mn

Read full article →