УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ
УИХ-ын үйл ажиллагаа доголдоод удаж байна. УИХ дахь АН-ын бүлгийнхэн Ерөнхий Сайд өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ир гэх илтэд Үндсэн хууль зөрчсөн шаардлага тавьж, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтнүүд УИХ-ын гишүүн Э.Ариунзаяа, О.Саранчулуун нараас уучлалт гуйхгүй бол хуралдаа суухгүй ч гэх шиг эрүүл эсэх нь эргэлзээтэй тэнэг зүйл ярин, чуулганы нэгдсэн хуралдаандаа оролцохгүй байгаа билээ. Нөгөөтэйгүүр Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтнүүд бүлэг дотроо бүлэг байгуулж, Үндсэн хууль зөрчиж буй нь ил болоод байна. Үүнтэй холбоотойгоор нэгэнт ажлаа хийж чадахгүй байгаа УИХ-ыг тараая гэсэн уур амьсгал иргэдийн дунд хүчтэй болж байна.
Read full article →