Автомашингүй өдрийн хязгаарлалтын бүсээс өнөөдөр машинаа гаргахыг санууллаа
Маргааш буюу Бямба гарагт нийслэл хотод автомашингүй өдөр арга хэмжээг зохион байгуулахаар болоод буйг албаныхан мэдээлсэн. Автомашингүй өдөр 07:00-18:00 цагийн хооронд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл Өгөөжийн уулзвараас Сөүлийн гудамж, Цэцэг төвөөс Цаг уурын уулзвар, Цаг уурын уулзвараас Төрийн ордон, Чингис хааны музей, МУИС, ШУТИС, МУБИС-ийн уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэл автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Харин хязгаарлалтын бүсэд оршин суугаа иргэд урд өдөр нь буюу өнөөдөр автомашинаа тухайн бүсээс гаргахыг ТЦА-наас санууллаа. Тухайн бүсээс маргааш автомашинаа гаргах боломжгүй гэв. Түүнчлэн хязгаарлалтын бүсэд цахилгаан скүүтэр, мопед, сурронтой иргэдийг оруулахгүй юм байна. Харин шөнийн марафон нь маргааш 17:00-23:00 цагийн хооронд болох бөгөөд 5, 10, 21 километрийн гүйлтийн үеэр цагдаагийн байгууллагаас олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах аж.
Read full article →