Ёкозүна Оносато Эзэн хааны цомыг зургаа дахь удаагаа хүртэв

ikon.mn · world

Мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын тэмцээн ёкозүна Оносатогийн ялалтаар өндөрлөлөө. Хамгийн сүүлд 2025 оны есдүгээр сарын тэмцээнд түрүүлснээс хойш Оносато таван тэмцээн дараалан түрүүлж чадаагүй юм. Ялангуяа гэмтлийн улмаас гуравдугаар сарын тэмцээний тав дахь өдрөөс, тавдугаар сарын тэмцээнийг бүтэн өнжсөн бол долдугаар сарын тэмцээнд дөнгөж ес ялсан билээ. Харин энэ сарын тэмцээний дөрөв дэх өдөр Такаясүд, 13 болон 14 дэх өдөр озеки Киришима Б.Лхагвасүрэн, Котозакүра нарт ялагдсан юм. Ингэснээр сүүлийн өдөр озеки Аонишикитай хийсэн барилдаанаар ялагч тодрох болов. Япон ёкозүна унасан тохиолдолд тэд нэмэлт барилдаан хийх байсан юм. Гэхдээ Оносато энэ удаад Аонишикиг ялснаар аваргын цом хүртлээ. Харин ёкозүнагийн болзол сонссон Киришима Б.Лхагвасүрэн, озеки цолын болзол сонсон Атамифүжи нар дөнгөж найм ялсан юм. Монгол бөхчүүдээс жонокүчи зиндаанд Жошоюү А.Сосорхүү долоон даваатай түрүүлжээ. 2026 оны тавдугаар сарын тэмцээнээс хойш жүрюү зиндаанд хүч үзэж байгаа Тамаваши Б.Мөнх-Оргил сүүлийн хоёр тэмцээн дараалан ес, 10 ялснаар ирэх башёд дээд зиндаанд эргэн ирэх болзлоо хангалаа.

Read full article →