АЙЧИ НАГОЯ 2026: Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн нар хүрлийн төлөө барилдана
Японд үргэлжилж байгаа Азийн наадмын жүдогийн эрэгтэйчүүдийн 90, -100 кг, +100 кг болон эмэгтэйчүүдийн -78 кг, +78 кг жингийн медальтнууд өнөөдөр тодрох юм. Эрэгтэйчүүдийн +100 кг жинд Батхуягийн Гончигсүрэн Казахстаны Ерисал Казыбайевыг ялснаар хэсгийн аварга болсон. Харамсалтай нь Узбекистаны Музаффарбек Туробоевт ялагдлаа. Ингэснээр хүрлийн төлөө Киргизийн Эмирхан Жолдошказьевтай барилдахаар болжээ. Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А.Адъяасүрэн Казахстаны Айда Тойшибековаг буулган авсан ч Хятадын Шин Ран Ниүд ялагдсанаар хүрлийн төлөө Узбекистаны Умида Нигматоватай хүч үзэхээр болов.