"Өөрийн эзэмшлийн өндөр барилга байгууламжид шувууны дүрс бүхий стикер наалт байршуулахыг хүсье"
Owners of tall glass buildings in Mongolia are being asked to put stickers showing raptors on their facades. The stickers are meant to cut down on birds crashing into reflective glass, a hazard the authorities tackle with a yearly campaign. Protecting the routes used by migrating and resident birds, and preventing the spread of infectious disease, are the main goals of the effort. Officials see the stickers as a straightforward way to stop birds from striking high-rise buildings.

Нүүдлийн болон суурин шувуудын шилжилт хөдөлгөөний замын аюулгүй байдлыг хангах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр шилэн фасадтай барилга байгууламжуудад шувуу мөргөх эрсдэлийг бууруулах зорилгоор махчин шувууны дүрс бүхий стикер байршуулах (наах) ажлыг зохион байгуулдаг. Энэ нь өндөр барилга мөргөж гэмтэхээс урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ.

Хот суурин орчимд амьдардаг шувууд шилэн гадаргууг саад гэж ялгаж харахгүйгээс үүдэн өндөр шилэн барилга мөргөж хорогдох тохиолдол цөөнгүй бүртгэгддэг байна. Үүнээс үүдэн төв суурин газарт зэрлэг амьтнаас халдварт өвчин тархах, шувуудын зүй бус хорогдол гардаг.

"Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эзэмшлийн барилга байгууламжид махчин шувууны дүрс бүхий стикер наалтыг байршуулж, хамтран ажиллахыг хүсье. Ингэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллахыг анхаарна уу" хэмээн Нийслэлийн Байгаль Орчны Газраас мэдээллээ.

Гэмтэж бэртсэн шувуудын талаарх дуудлага мэдээллийг тус газрын 310005, 72720303 дугаарын утсаар өгөх боломжтой байна.

Read full article →