"Нийтийн тээврээр үйлчлүүлэх хүүхдийн картыг худалдаж авахад бичиг баримт шаардана"

ikon.mn · world

Нийслэл хотын нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн 14.7 хувь нь хүүхдүүд байдаг. Сурагчид нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ 200 төгрөг бэлнээр өгдөг, эсвэл шаардлагатай үед банкны картаа уншуулж 1,000 төгрөгөөр зорчдог байна. Харин зориулалтын картаа ашиглаж төлбөрөө төлбөл 200 төгрөгөөр өдөртөө дөрвөн удаа цагийн хязгааргүй зорчих боломжтойг сануулав. Нийтийн тээврийн автобусанд хүүхдүүд хөнгөлөлттэй үнээр зорчиход зориулагдсан биет картыг 6-18 насны хүүхдүүд ашиглана. 6 хүртэлх насны хүүхэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчдог. Хүүхдийн картыг зорилтот бүлэг бус буюу оюутан залуучууд худалдан авч ашиглах зөрчил гаргаж байгаатай холбогдуулан картын борлуулалтыг зөвхөн “Улаанбаатар смарт карт” компанийн хэрэглэгчийн төвөөр болон Улаанбаатар хотод байрлах 23 гэрээт цэгээр хийж байна. Борлуулагч нь сурагчийн үнэмлэхийг үндэслэн төрсний гэрчилгээг харж картыг олгох тул сурагчийн үнэмлэхийг биедээ авч очиж картаа худалдан авах боломжтой. Нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэх хүүхдийн биет карт авах ба анхны бүртгэл хийлгэхэд шаардлагатай зүйлс: Хүүхдийн төрсний гэрчилгээ эсвэл И-Монголиа (e-Mongolia) лавлагаа Эцэг эхийн иргэний үнэмлэх Картын бэлэн үнэ -3,600 төгрөг байна гэж НТБГ-аас мэдээлэв. Биет карт худалдаалж байгаа 23 цэг: Сонгинохайрхан дүүрэг, 37-р хороо Содон хороолол-U money ТҮЦ https://maps.app.goo.gl/B8NTGUBNYXsRX1q9A Сонгинохайрхан дүүрэг, 37-р хороо Цахилгаан тээврийн автобусны буудал- Сити шоп дэлгүүр https://maps.app.goo.gl/J34ctRNukuNNrAvJ8 Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, 5 шар цагаан ТҮЦ https://maps.app.goo.gl/4emwMZpQo1J2KYx49 Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, 32-р байрны буудал U money павильон https://maps.app.goo.gl/hvNSvb6mzggHK3Fc6 Баянзүрх дүүрэг, 19-р хороо, 16-р хороолол, автобусны буудал хойд, Brown хүнсний дэлгүүр https://maps.app.goo.gl/dYBrSdQiEVqsWJhj9 Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Цахлай зах, Тайхар хүнсний дэлгүүр https://maps.app.goo.gl/qoXYc4mqjrj68qPL8 Баянзүрх дүүрэг, 17-р хороо, Да хүрээ зах, Арвин эрдэнэ хүнсний дэлгүүр https://maps.app.goo.gl/1oKwf9n7jQFgR3Ei7 Баянзүрх дүүрэг, 23-р хороо, Улиастайн шинэ эцэс, Баялаг арвай хүнсний дэлгүүр https://maps.app.goo.gl/g8LZh7MFn12oX7Ds6 Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Хууль сахиулахын их сургууль автобусны буудлын ТҮЦ https://maps.app.goo.gl/5XSYscVy2EnS9Rw36 Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Бага тойруу Ард кино театрын автобусны буудлын баруун талын ТҮЦ https://maps.app.goo.gl/LrWC5dnkxADzWh1HA Чингэлтэй дүүрэг, 12-р хороо 32-н зүүн талын буудал Зоригт Од дэлгүүр https://maps.app.goo.gl/4Xo1ZAgLD3T3i5Jq5 Чингэлтэй дүүрэг, 12-р хороо Дэнжийн 1000-ын 3-р буудал хүнсний дэлгүүр https://maps.app.goo.gl/rr3q4jrf5qpc9oxP8 Чингэлтэй дүүрэг, 14-р хороо 9 Эрдэнэ зах https://maps.app.goo.gl/9VScjWRdhwRu5hUM6 Хан-Уул дүүрэг, 21-р хороо Буянт-Ухаа спорт цогцолборын буудал баруун тийш Хонгор мини маркет https://maps.app.goo.gl/uieUtu1if3ahJn4i6 Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороолол автобусны буудлын ард Сайн ломбард доторх хүнсний мухлаг https://maps.app.goo.gl/sip36RQ4tpb8kv4g6 Нарангийн гол –шинэ эцэс NG mart https://maps.app.goo.gl/UUYwSxLZjWwrvB6r9 Баянгол дүүрэг, 1-р хороо Төмөр зам /Вокзал - Хийморь хүнсний дэлгүүр https://maps.app.goo.gl/43buNCFPXKMZkJiX9 Сүхбаатар дүүрэг, 4-р хороо Баруун 4 зам Элба буудал, Цагаан ТҮЦ https://maps.app.goo.gl/pRqDrai9rpSraUqM9 Баянзүрх дүүрэг, 13-р хороо Офицеруудын ордон замын урд талын ТҮЦ https://maps.app.goo.gl/kcD2PcGP5yqxokdN6 Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Чулуун овоо автобусны буудал замын урд талын ТҮЦ https://maps.app.goo.gl/n7DVbDDjsb9umAD28 Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Чулуун овоо, Номин агуулахын замын хойно https://maps.app.goo.gl/AQ61U2rZ5V1yEYnQ7 Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Ботаникийн эцсийн буудал замын урд талд https://maps.app.goo.gl/zgr9CgtXzGGpTWzb9 Баянзүрх дүүрэг, 33-р хороо, Монгол шилтгээн, замын хойд талын автобусны буудал https://maps.app.goo.gl/CU2iWbwVcn3sYivM6

Read full article →