"PISA 2025" үнэлгээний хариуг энэ сарын 8-нд танилцуулна

ikon.mn · world

<p>Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага(OECD)-аас гурван жил тутамд Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ(PISA)-г зохион байгуулдаг.</p> <p>Улс орнуудын 15 настай сурагчдын мэдлэг, ур чадварыг унших чадвар, математик, байгалийн ухааны чиглэлээр үнэлдэг энэхүү үнэлгээнд манай улс анх удаа 2022 онд хамрагдаж байлаа. Тухайн үед монгол сурагчдын уншаад ойлгоод ур чадвар тааруу байгаа нь ажиглагдсан байдаг. Иймд&nbsp;уншаад ойлгох, шинэ мэдлэг бүтээх, түүнийгээ ашиглах зэрэг дээд эрэмбийн мэдлэг олгох чиглэлд ажиллахаа Боловсролын Яамнаас тухайн үед мэдэгдэж байв. Түүнчлэн үнэлгээнд дахин хамрагдахаар шийдвэрлэснээр 2025 оны 3-5 дугаар сард 15 настай монгол сурагчид мэдлэгээ үнэлүүлсэн. Үнэлгээний үр дүнг танилцуулах арга хэмжээ энэ оны есдүгээр сарын 8-нд Улаанбаатарын цагаар 15:30 цагт товлогдоод байна.</p> <p>Нэмж дурдахад &quot;PISA 2025&quot; үнэлгээнд дэлхийн 91 улс, орон оролцсон нь тус үнэлгээний түүхэнд хамгийн өргөн хүрээг хамарсан цикл болон тэмдэглэгдсэн. Мөн &quot;PISA 2025&quot; үнэлгээ нь тооцоололд суурилсан асуудал шийдвэрлэх чадвар, сурагчдын хиймэл оюуны хэрэглээ зэрэг шинэ үзүүлэлтүүдийг нэмж оруулснаараа онцлогтой болсон юм.</p>

Read full article →