ҮЙЛ ЯВДАЛ: Чухал ашигт малтмал ба байгаль орчин, нийгэм, засаглал форумыг зохион байгуулна
БлюСкай зочид буудалд 09:00-17:00 цагт Чухал ашигт малтмал ба байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын форумыг зохион байгуулна. Төрийн ордонд 09:00 цагт Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулах "Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сонсгол эхэлнэ. 09:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. 11:30-15:00 цагт УИХ дахь Байнгын хороод хуралдана.