Амралтын өдрүүдэд Энгельсийн гудамжны авто замыг хааж, засварлана

ikon.mn · world

Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, Энгельсийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг амралтын өдрүүдэд гүйцэтгэхээр болжээ. Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр 10 дугаар сарын 10-ны Бямба гарагт 08:00-22:00 цаг хүртэл зүүн талын урсгалыг, 10 дугаар сарын 11-ний Ням гарагт 08:00-22:00 цаг хүртэл баруун талын урсгалыг хаана. Энгельсийн гудамж нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо болон Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Нарны гүүрний урд хэсэг болон Механик инженерийн сургууль (МИС)-ийн уулзвар орчимд байрладаг байна.

Read full article →