Ц.Ганзориг: Ерөнхийлөгчийн нууц хөрөнгө гэх худал мэдээлэлд "Херо энтертайнмент"-ийн Б.Баатар захирал холбоотой нь тогтоогдсон
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нууц хөрөнгүүд гэх бичлэг цахим орчинд цацагдаад буй нь худал мэдээлэл, өмнө нь хууль хяналтын байгууллагаар шалгагдан тогтоогдсон хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын Газар(ЕТГ)-аас өнөөдөр мэдэгдэв. Мөн тухайн бичлэгийг тараасан хэрэгт "Херо энтертайнмент"-ын захирал Б.Баатар холбоотой нь батлагдсан гэлээ. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ц. Ганзориг "Хууль хяналтын байгууллага 2025 оны аравдугаар сард тогтоосон. "Херо энтертайнмент"-ийн Б.Баатар захирал захиалга өгсөн, төлбөр тооцоогоо шилжүүлсэн, харилцсан холбоо, чат гээд хөдөлшгүй баримтууд бүгд хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон. 3-4 хүн холбогдсон. Гурван хүн гадагшаа оргон зайлсан. Хоёр нь буцаж ирсэн. Хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон. Та бүхэн асууж болно. Би өмнөөс нь тайлбар тавьж болохгүй" гэлээ.