Олимпын гүүрний зүүн талын барилгад гарч буй галыг унтраахаар 40 гаруй алба хаагч ажиллаж байна
A call about a fire in a building on the east side of the Olympic Bridge in Sukhbaatar district's first khoroo came to emergency services at 22:48 today. More than 40 personnel from four firefighting and rescue units in the capital area are working at the scene with more than 10 pieces of equipment. The General Emergency Agency reported the response.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн I хороо Олимпын гүүрний зүүн талд барилга дээр гал гарч байна гэх дуудлага өнөөдөр 22:48 цагт онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах дөрвөн ангийн 40 гаруй алба хаагч, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв. Мөн Засгийн газраас "Баригдаж буй барилгын дээврийн дулаалсан хэсэг шатаж байна. Онцгой байдлын албанаас урт, дээшээ сунадаг машинуудтайгаа очиж шуурхай ажиллаж байгаа" гэх мэдээллийг өглөө.