Халз барилдаан тэнцээгээр өндөрлөж, Монголын баг ₮60 сая, Өвөр монголын баг ₮30 саяын шагнал авав
"Грийн шоу продакшн"-ы 10 жил, Хийморь төслийн таван жилийн ойд зориулсан, Монгол - Өвөр монгол үндэсний бөхийн хоёр төрөлт багийн халз барилдаан өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа. Тус өдөр Өвөр монгол бөхийн барилдаанд 15:10-аар Өвөр монголын баг ялалт байгуулсан. Өвөр монголын багт Х.Үндэс гурав, У.Төрцацрал гурав, Э.Мэргэнбилэг хоёр, С.Эрхэмсүлд хоёр, Х.Бөхбаяр тав гээд нийт 15 даваа авав. Монголын багт улсын арслан Ц.Бямба-Отгон нэг, улсын заан Д.Хүдэрбулга дөрөв, улсын харцага Б.Зоригтбаатар хоёр, улсын аварга О.Хангай нэг, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр хоёр гээд нийт 10 даваа авсан юм. Монгол үндэсний бөхийн барилдаанд 24:1-ээр Монголын баг илт давуу ялалт байгуулав. Монголын багт улсын аварга О.Хангай тав, улсын арслан Ц.Бямба-Отгон гурав, улсын заан Д.Хүдэрбулга нэг, улсын харцага Б.Зоригтбаатар тав, улсын начин Э.Сумъяабат тав, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр тав гээд нийт 24 даваа авсан. Харин Өвөр монголын багийн Х.Үндэс нэг даваа авснаар энэ удаагийн халз барилдаан өндөрлөсөн билээ. Ийнхүү хоёр төрөлт халз барилдаан тэнцээгээр өндөрлөж, Монголын баг 60 сая төгрөг, Өвөр монголын баг 30 сая төгрөгийн шагналын санг авсан байна. Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо