Нийтийн тээврийн Ч:25, Ч:26 чиглэлийн замналд өнөөдрөөс эхлэн орж буй түр өөрчлөлт

ikon.mn · world
Full story

Public transport routes Ch:25 and Ch:26 are being temporarily changed starting today because a road in Sukhbaatar district's 16th khoroo, at the Brickyard, is closed for repairs. The Capital City Public Transport Policy Department announced the changes for services that use that road. Until 22:00 on the 16th of this month, Ch:25 is listed as running on the route Brickyard (end)-Ikh toiruu-3, 4th khoroolol, with Ch:26 also affected.

Сүхбаатар дүүрэг 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тоосгоны үйлдвэрийн авто замыг засварлахаар хөдөлгөөнийг хаагаад буй. Уг авто замаар зорчдог нийтийн тээврийн үйлчилгээний Ч:25, Ч:26 чиглэлийн замналд өнөөдрөөс эхлэн түр өөрчлөлт оруулсныг Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдэгдэв. Энэ сарын 16-ны 22:00 цаг хүртэл Ч:25 "Тоосгоны үйлдвэр (эцэс)-Их тойруу-3, 4-р хороолол", Ч:26 “Тоосгоны үйлдвэр-Ботаник-Жанжин клуб” чиглэлийн автобуснууд дээрх зураглалын дагуу зорчиж, иргэдэд үйлчлэх юм байна. Дамбадаржаагийн тойргоос Тоосгоны үйлдвэрийн эцэс хүртэлх авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 14-ний 00:00 цагаас хаана гэж мэдээлсэн билээ.

Read full article → Compare