ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдааныг гурав дахь удаагаа зохион байгуулна
Төрийн ордонд 08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 11:00-15:00 цагт УИХ-ын байнгын хороод хуралдана. Миллениум плаза 6 давхрын Ballroom танхимд 12:00 цагт Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан “Стандарт, хэмжил зүйн салбарын ажилтны өдөр”- ийн үйл ажиллагаа зохион байгуулна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 12:00 цагт Онцгой байдлын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдааныг гурав дахь удаагаа зохион байгуулна. Төв талбайд 12:00 цагт "Оюутолгойн ногдол ашгаа иргэн бүр дансандаа авъя” жагсаал болно.