НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 21-нд болно

ikon.mn · world

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол 2026 оны аравдугаар сарын 21-ний 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдана. Энэ удаагийн тохиролд 2026 оны есдүгээр сарын 1-нээс 30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтууд хамрагдах юм. Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзэх боломжтой.

Read full article →