Иргэд 1.2 их наяд төгрөгийн чанаргүй зээлтэй байна

ikon.mn · world

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний есөн сарын статистик мэдээллийг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ) -ноос хүргэлээ. Энэ үеэр "мөнгө ба зээлийн өрийн үлдэгдэл"-ийн мэдээллийг дараах байдлаар танилцуулав. Нийт зээлийн үлдэгдэл 2026 оны есдүгээр сарын эцэст улсын гүйцэтгэлээр 49.6 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.6 их наяд төгрөгөөр өмнөх сараас 962.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Өмнөх оны мөн үеэс 15.4 хувиар нэмэгдэхэд: Иргэдийн зээлийн үлдэгдэл 3.8 их наяд төгрөгөөр Хувийн байгууллагуудын зээлийн үлдэгдэл 2.9 их наяд төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн. Зээлийн өрийн үлдэгдлийн 59.4 хувь нь иргэд, 39.2 хувь нь хувийн байгууллага, 0.9 хувь нь төрийн байгууллага, 0.5 хувь нь санхүүгийн байгууллага болон бусад байгууллагынхан байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 92.5 хувийг тэтгэврийн зээл, 2.4 хувийг анхаарал хандуулах зээл, 5.1 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна. Чанаргүй зээлийн 1.4 их наяд төгрөг буюу 53.6 хувийг хувийн салбар, 1.2 их наяд төгрөг буюу 45.9 хувийг иргэдийн зээл эзэлж байна. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 45.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс долоон их наяд төгрөгөөр, өмнөх сараас нэг их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.2 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 734.5 тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 65.5 тэрбум төгрөгөөр буурсан. Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.6 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 333.2 тэрбум төгрөгөөр буюу 15 хувиар, өмнөх сараас 5.8 тэрбум төгрөгөөр буюу 0.2 хувиар нэмэгдсэнийг мэдээллээ.

Read full article →