Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалд: “LANGE NACHT MUSEUMS TAG”
Берлинд намар “Lange Nacht Meseums Tag” буюу “Музейн нээлттэй шөнө” тохиодог юм. Энэ өдөр музейнүүд 24 цагаар ажиллан, үзэгчдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Ерээд оны сүүлч, хоёр мянгаад оны эхээр хэдэн жил Берлиний Хумбольдтын нэрэмжит Их сургуулийн Монгол судлалын тэнхимд ажиллаж байхдаа энэ боломжийг алдалгүй, харин ч хүлээн хүлээн байж шөнөжин музей үздэг байлаа. Өнөөдөр тэр бүхнийг эргэн санахад нүдэнд харагдах шиг болно.