Эквадорын католик сүмд болсон мөргөлийн үеэр санваартан загалмайд дарагдаж үхсэн осол гарчээ

ikon.mn · world

Эквадор улсын нэгэн католик сүмд санваартан мөргөлийн ёслол үйлдэж, түүнийг нь онлайн орчинд шууд дамжуулж байх үед дээрээс нь загалмай унасны улмаас дарагдаж, амиа алдсан осол гарчээ. Даваа гарагт тус улсын Гуаякил хотын сүм хийдийн захиргаанаас Фэйсбүүк хуудсандаа гаргасан мэдэгдэлд өгүүлснээр Патрисио Альфредо Санчес Молинари гэгч лам ийм ослын улмаас Бямба гарагт "Перпетуо Сокорро" сүмд таалал төгссөн байна. Мөргөлийн ёслолыг удирдаж байсан Санчесын толгой дээр түүний арын хананд байрлуулсан том модон загалмай унаж байгааг шууд дамжуулалтын бичлэг харуулжээ. Энэ үеэр сүмд цугларсан хүмүүсийн хашхирах чимээ сонсогдож, хэд хэдэн хүн Санчес руу яаран гүйж очиж байгаа нь бичлэгт бас үлдсэн байна. Ням гарагт тус сүмд Гуаякил хотын кардинал Луис Кабрерагийн удирдлага дор талийгаач Санчесын гэгээн дурсгалд зориулсан мөргөл зохион байгуулагджээ. "Дэлхийн өнцөг булан бүрээс эмгэнэлийн үгс илгээсэн сүсэгтнүүдэд, ялангуяа Патрисио Санчесын сүнсийг мөнхийн амгалан нойрсуулахын төлөө залбирч буй та бүхэндээ бид талархаж байна" гэж сүмийн захиргааны мэдэгдэлд өгүүлсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр уг эмгэнэлт үйл явдал Санчесыг хуримын ёслол удирдахаар бэлтгэж байх үед тохиожээ. Эквадорын цагдаагийн байгууллага одоогоор уг хэргийн талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Priest killed by falling crucifix during livestreamed Mass as worshippers rush to help. Father Patricio Alfredo Sánchez Molinari was struck while preparing Communion at Nuestra Señora del Perpetuo Socorro Church. - Fox News The Archdiocese of Guayaquil, Ecuador, confirmed his tragic death with a statement: "Our dear Fr. Patricio Alfredo Sánchez Molinari … has departed to the Father’s House to enjoy His presence and His glory” Eternal rest grant unto him, O Lord. And let perpetual light shine upon him. May he rest in peace. Amen https://t.co/bt1dbjUvev — Catholics for Catholics 🇺🇲 (@CforCatholics) October 19, 2026 Эх сурвалж: CNN

Read full article →