АЙЧИ НАГОЯ 2026: Ганбатын Болор-Эрдэнэ шигшээд шалгарлаа
Taekwondo competition at the Asian Para Games in Japan continued into its second day. Ganbatyn Bolor-Erdene, a Paralympic silver medalist and five-time world champion, competed in the men's K44 63 kg category. Nine athletes were entered in the weight class, and Bolor-Erdene beat Aibek Zhumangali 12:1 and 24:8 in the quarterfinals. He then advanced through the semifinal to qualify for the final.
Японд хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа Азийн пара наадмын таеквондогийн төрөл өнөөдөр үргэлжилж байна. Паралимпын мөнгө, дэлхийн таван удаагийн аварга Ганбатын Болор-Эрдэнэ эрэгтэйчүүдийн K44 ангиллын 63 кг-ын жинд өрсөлдөж буй. Энэ жинд есөн тамирчин бүртгүүлсэн бөгөөд Г.Болор-Эрдэнэ шөвгийн наймд Айбек Жумангалиг 12:1, 24:8-аар илт илүүрхэв. Улмаар хагас шигшээд Ираны Саид Садеганпоурыг 12:2, 12:10-аар буулган авснаар алтан медалийн төлөө өрсөлдөхөөр тунаж үлдлээ. Шигшээд манай тамирчин Узбекистаны тулаанчтай хүч сорих юм. Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Батбаярын Шинэбаяр шөвгийн наймд Узбекистаны Жавохир Аликуловт ялагдсанаар дагах тойрогт тулахаар болов.