О.Эрдэнэ-Отгон: Ханын материалд газраа чөлөөлөөгүй гурван нэгж талбарын өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөж байгаа

ikon.mn ·
Full story

O. Erden-Otgon said negotiations are underway with the owners or holders of three land plots who have not vacated land for the “Khan Material Housing Project.” The project is being implemented in the 5th, 6th and 7th khoroo of Songinokhairkhan district in the capital. It is planned in two stages from 2025 to 2032 and covers 20.7 hectares. The first stage is planned to put 1,800 household housing units into use on 12.6 hectares, and the second stage 1,200 household units on 8.1 hectares.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ханын материал орон сууцжуулах төсөл"-ийг хэрэгжүүлж буй. Төслийг 2025-2032 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд нийт 20.7 га талбайг хамарч, нэгдүгээр шатанд 12.6 га талбайд 1,800 айлын, хоёрдугаар шатанд 8.1 га талбайд 1,200 айлын орон сууцыг ашиглалтад оруулах төлөвлөлттэй. Албаны эх сурвалжийн мэдээлснээр эхний ээлжийн 1,800 айлын орон сууцны барилгын ажлыг “Материалимпэкс” ХК, “Материалимпэкс констракшн” ХХК болон “Конконсалтинг” ХХК нарын түншлэл гүйцэтгэж байгаа бөгөөд зургаан блок бүхий 690 айлын орон сууцны барилга угсралтын ажил 50 хувийн гүйцэтгэлд хүрчээ. Барилгын блок тус бүрд хана, баганын арматурчлал, хэв хашмал угсрах, нэгдсэн дулаан зогсоолын барилга угсралт, давхар тус бүрийн цутгалт хийх, цонх суулгах зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа аж. Энэ тухай “Материалимпэкс констракшн” ХХК-ийн төслийн удирдагч П.Баатарцэрэн “Эхний ээлжийн зургаан блок барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Төсөл нь нийт 12.6 га талбайг хамрах бөгөөд 400 хүүхдийн хүчин чадалтай ерөнхий боловсролын сургууль, 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн ил авто зогсоол 550, дулаан зогсоол 870 гаруй, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, авто зам зэргийг цогцоор нь байгуулахаар төлөвлөж байгаа” гэлээ. Газар чөлөөлтийн талаар Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн ерөнхий инженер О.Эрдэнэ-Отгон “Төслийн хүрээнд 213 нэгж талбар чөлөөлөхөөс 210 нэгж талбарыг бүрэн чөлөөлсөн. Үлдсэн гурван нэгж талбарын өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын газраас зохион байгуулж байна” хэмээв. Барилга угсралтын ажлыг тогтвортой, тасралтгүй үргэлжлүүлэх, материал хангамжийг шуурхай зохион байгуулах зорилгоор төслийн талбайд 180 м.куб хүчин чадалтай бетон зуурмагийн үйлдвэр байршуулжээ.

Read full article → Compare