Лааны гэрэл, импортын хамаарлаас гарах бодит алхам
Монгол Улсын амин судас болох эрчим хүчний салбар сүүлийн таван жилд 805 тэрбум төгрөгийн өртэй гэсэн тоог унших сэтгэл эмзэглэм. Энгийнээр хэлбэл, эрчим хүчний салбар 1 төгрөгийн орлого олохын тулд 1.14 төгрөгийн зардал гаргаж байна. Үнийн өсөлтийг нь хүчээр барьдаг атлаа сүүлийн 50 жилд нэг ч том эх үүсвэр нэмж бариагүй поп улстөрчдийн хар гайгаар ашиг бус алдагдал хүлээж, өр үйлдвэрлэсээр иржээ. “Москва найтаахад Монгол ханиад хүрдэг” гэдэгчлэн ОХУ-ын эрчим хүчний шугам сүлжээнд багахан гэмтэл гарахад л баруун гурван аймаг тэр чигээрээ тоггүй болсон нь өнгөрсөн зуны үйл явдал. Өнгөрөгч оны зургаадугаар сард “ДЦС-3”-ын 9 дүгээр турбингенератор шатаж, 210 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирч, нэг хүн амиа алдаж байлаа.