Өнөөдөр нутгийн баруун, зүүн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ

ikon.mn ·

Өнөөдөр буюу 10-р сарын 22-ны өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн өмнөд, Архангайн зүүн хэсэг, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Архангай, Хөвсгөл, Булган, Төв аймгийн зарим, Сэлэнгийн ихэнх сумдын нутгаар 0.0-8.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах юм байна. Цас, нойтон цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдах тул жолооч нар тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, хоорондын зайг баримтлан, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоорой. Малчид малаа ойр бэлчээрлүүлж, малын хариулга, хот хороо, хашаа саравчны бэхэлгээг сайтар шалгаж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөж байна. Иргэд цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, аюулгүй байдлаа хангахыг зөвлөв.

Read full article → Compare